Бидний тухай

Бидний тухай

Мегавүүд ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсан ба оффис болон орон сууцны интерьер тохижилтын ажил, сурагчийн ширээ сандал болон төрөл бүрийн тавилга, барилгын дотор хаалганы  үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгч компаний нэг  юм. Орчин үеийн техник технологийг ашиглан сард  400 ширхэг тавилга,  2000 ширхэг хаалгыг   MNS-0531:2002 стандартын дагуу үйлдвэрлэж  зах зээлийн 50 орчим хувийг дангаараа ханган ажиллаж байгаа ба бүрэн хүчин чадлаа ашиглаж ажиллавал зах зээлийн 80  хувийг хангах бүрэн боломжтой үйлдвэр юм.

 

2010 оны 10 сард Германы “Homag” фирмийн бүрэн автомат тоног төхөөрөмж импортоор авч үйлдвэртээ тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийсэн ба конвейрийн системийг үйлдвэртээ нэвтрүүлж дотор хаалга болон бүх төрлийн тавилгыг мэргэжлийн өндөр түвшинд сүүлийн үеийн дэвшилтэд техник тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэж байна.

2013 онд үйлдвэрлэлдээ техник технологийн шинэчлэлт дахин хийж будагтай болон лакан өнгөлгөөтэй төрөл бүрийн тавилга, хаалга, интерьер  хана үйлдвэрлэхээр лакны шугам үйлдвэрлэлдээ суурилуулж ажиллаж эхлээд байна.

 

Бидний давуу тал

Итгэлтэй харилцаа

2005 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа салбартаа тэргүүлэгч хамт олон.

 

Үндэсний үйлдвэрлэл

Монгол инженер, залуусын ур ухааныг шилдэг технологитой хослуулан монголд үйлдвэрлэв.

Олон төрлийн бүтээгдэхүүн

Бүх төрлийн хаалга, дотоод заслын модон эдлэл хэрэгслийн цогц үйлдвэр.